Маникур Мягмар Гараг


Энэ зуны модонд ороод байгаа өнгө бол яалт ч аргагүй пастэл өнгөнүүд юм. Олон пастэл өнгөнүүдийн дундаас цэнхэр пастэл нь охидуудийн дуртай өнгө болоод байгаа билээ. Пастэл өнгө нь гарыг цэвэрхэн, залуу болгож харагдуулдаг. Энэ удаагын Маникур Мягмар Гарагт Essie брэндийн Borrowed and Blue гэдэг өнгийг сонголоо. Энэхүү өнгө нь гар ч гэлтгүй хөлөнд ч гоё зохидог билээ. 
Нэр- Essie-Borrowed and Blue
essie "borrowed and blue" just bought this

Хуурай шампуу хэрэглэхийн ач тус

Хуурай шампуу гэж сонсож байсан уу?
Хэрвээ та тослог үстэй тэгээд өдөр болгон үсээ угаах дургүй бол хуурай шампуу хэрэглээд үзээрэй.  Үсийг өдөр боглон угаах нь маш муу гэдэгийг та бүхэн мэдэж байгаа байх. Ягаад гэвэл хамаг тос чийгийг нь авч хуурайшуулдаг учир аль болох өнжөөд 1 угаах нь тохиромжтой. 
Миний хувьд үс маань угаасны маргааш нь л тосонд дарагдчихдаг, угаахаас өөр аргагүй болдог л доо. Гэхдээ хуурай шампуу гарж ирсэнээс хойш өнжөөд 1 угаадаг болсон. 

Хуурай шампуу нь ихэвчлэн шүршдэг бүтээгдэхүүн байдаг. Хуурай шампуу хайж байгаа бол "Dry Shampoo" гэсэн бичигийг бутээгдэхүүн дээрээсээ хайгаарай.

Өрөвсөлтэй батгыг гэрийн нөхцөлд арчилж алга болгох арга

best natural face masks recipies

Батга бол ихэвчхлэн бактираас болж үүсдэг. Бохир орчин эсвэл ходоод гэдэсний бактираас ч үүсч болно. Тиймээс сармисыг байнгын хэрэглээ болговол батга хурдан бөгөөд натурал аргаар багсана.
Сармис нь бактир устгадаг орц агуулдаг учир хоол хүнсэндээ байнгын хэрэглэвэл ходоодны бактир болон бусад дотоод эрхтэнд үүсч байгаа бактэрийг устагадаг. Сармис нь ханиадыг хүртэл дардаг учир бид сармистай хар шөл хийж уудаг шүү дээ.
Хэрвээ сармис идэх дургүй бол сармисаа жижиглэн хирчээд усанд дэвтээгээд тэр усаа тонэр болгон нүүрээ арчивал батгыг эрчимтэй багасгах болно. Тонэр болгон хэрэглэхдээ зөвхөн батга гарсан хэсэгт түрхэх хэрэгтэй, үгүй бол арьсыг түлэх магадлалтай. Маш нимгэн түрхэх хэрэгтэй. Батганаасаа салахыг хүсэж байвал туршаад үзээрэй!