Хуурай шампуу гэж сонсож байсан уу?
Хэрвээ та тослог үстэй тэгээд өдөр болгон үсээ угаах дургүй бол хуурай шампуу хэрэглээд үзээрэй. Үсийг өдөр боглон угаах нь маш муу гэдэгийг та бүхэн мэдэж байгаа байх. Ягаад гэвэл хамаг тос чийгийг нь авч хуурайшуулдаг учир аль болох өнжөөд 1 угаах нь тохиромжтой.
Миний хувьд үс маань угаасны маргааш нь л тосонд дарагдчихдаг, угаахаас өөр аргагүй болдог л доо. Гэхдээ хуурай шампуу гарж ирсэнээс хойш өнжөөд 1 угаадаг болсон.
Хуурай шампуу нь ихэвчлэн шүршдэг бүтээгдэхүүн байдаг. Хуурай шампуу хайж байгаа бол "Dry Shampoo" гэсэн бичигийг бутээгдэхүүн дээрээсээ хайгаарай.
Хэрэглэх заавар:
1. Тостой үсээ жижиг хэсэгт хуваана
2. Хуйхруугаа бага зэрэг зайнаас цацана
3. Хүний хуйх ихэнх тослогыг агуулдаг учир үзүүрлүүгээ цацаад бараг хэрэггүй
4. Бүх хэсэгт цацсаны дараа гараараа массаж хийж хуурай шампуугаа жигдхэн тараана
5. Үс тань дахин янзлахад бэлэн болсон байна.
No comments:
Post a Comment