Маникур Мягмар Гараг

Охидууддаа зориулан Маникур Мягмар Гараг гэсэн буланг нээхээр шийдлээ. Долоо хоног болгоны Мягмар гарагт хумсны будаг болон дэзайны шинэ санаанууд, тохирох хувцаслалтай нь оруулж байхаар боллоо. 
Энэ долоо хоногын Маникур Мягмар Гарагтаа OPI брэндийн Liquid Sand Collection-ы нэгэн будагыг туршин үзлээ. Энэ цуглуулагт 10 аад өнгөний сонголт байдаг бөгөөд дэлхий даяаар алдартай билээ. Учир нь энэ будагнууд маань гялгар, гөлгөр биш элс шиг биржгэр байгаатай холбоотой юм. Ихэнх будагнууд гялалздаг байхад энэ будаг маань арзгар мэдрэгддэд бас бүрзгэр харагддаг юм. Тиймээс ч бусдаас сондгойроё, этгээд харагдая гэсэн үед тохиромжтой. 

Мартагдашгүй мөч

Удахгүй хуримаа хийх хосууддаа баяр хүргэе!!! Охидууд бид бага байхын л ямар даашинз өмсөх, ямар бөгж авахаа төлөвлөж байсан шүү дээ. Гэтэл нөхөрүүд маань тэр болгоныг мөрөөдөж яваагүй л болов уу. Хурим найр хийхээ хүрхэд гэргий нь л хамаг юмийг нь сонгож зохицуулдаг шүү дээ. Энэ өдөр хөвгүүдээ мартаж болохгүйээ. Тэд нарын бас хуримийн өдөр шүү дээ. Тийм болохоор охидуудаа нөхөртөө хамгын гоё бөгжийг сонгох хэрэгтэй. Доорх зурагнуудаас жишээ авч нөхөртөө хуримийн бөгж авч өгөөрэй!


Суурь будалт, хөмсөг будалт, сүүдэр, гэрэлтүүлэгч (Анхан шатны хичээл)

Энэхүү анхан шатны видеог шинэхэн нүүр будалтанд орж эхэлж байгаа охиддоо зориулж хийлээ. Суурь будалт, хөмсөг будалт гэх мэт чухал мэдээлэлүүдийг оруулсан энэ видеоноос та их юм сурч авна гэдэгт би итгэлтэй байна. Доорх видеог сонирхон үзээрэй!

Сормуусаа будахдаа хэрхэн зовхиндоо хүргэхгүй будах вэ?


Сормуусаа будахгүй яавна гэдэг худлаа шүү дээ тийм ээ охидоо?
Гэтэл сормуусаа будах нь тийм ч амар зүйл биш л дээ. Найз залуу, нөхөр бүр эсвэл сайн залуудаа хөөрхөн харагдах гэж амаа ангайлгаж эвгүй царай гарган байж нүүрээ буддагыг мэдэх ч болвуу даа. Сормуусаа цэвэрхэн будах арга хэдийг зөвлөхөөр та нартайгаа энэ постыг хуваалцая.

Хэрэглэж дууссан нэгжний карт, хугацаа нь дууссан картнуудыг хаялгүйгээр зовхин дээрээ налуулан тавиж сормуусаа будах хэрэгтэй. Ингэсэнээр сормуусаа цэвэрхэн бас хурдан ч будах болно.

Халуунаас хамгаалагч гэж юу вэ?

Халуунаас хамгаалагч бүтээгдэхүүн нь янз янзын хэлбэрээр байдаг билээ. (Хөөсөн эсвэл шингэн гэх мэт). Энэхүү бүтээгдэхүүнийг үсээ угааж алчуураар усыг нь авсаны дараа эсвэл халуун индүү, ороогч хэрэглэхээсээ өмнө түрхэж өгсөнөөр, үс гэмтэх ба салаалах нь бага болно.

Bikini өмсөх цаг ойртсоор!

Гадаа дулаарч охид хөвгүүд маань усан басин, жакүүзи эсвэл гол нууранд орж алжаалаa тайлах нь ихсэж байгаа билээ. Гоё сайхан биеээ гайхуулахыг хүсвэл 2 тусдаа хэсэг бикини өмсөөрэй. Доорх зурагнуудаас санаа аван шоппингоо хийгээрэй!

Сэвх, толбыг хэрхэн арилгах вэ?

Сэвх гэж юу байдагыг мэдэх үү? Сэвх гэдэг нь нарны хэт ягаан туяаны хэмжээ арьсанд нэвтэрсэн уламаас үүссэн арьсны хар эсний илүүдэл юм. Ялангуяа Монголын нарны хэт ягаан туяа маш аюултайд тооцогддог. Тийм болохоор харнаас арьсаа хамгаалах нь маш чухал даанч Монголчууд маань нарнаас хамгаалах арга ба бүтээгдэхүүний талаар багахан мэдээлэл авдаг.

Туха;н хүний арьсны өнгөнөөс шалтгаалан, тогтож байгаа сэвхний өнгө өөр өөр. Сэвхнээс хамгаалах ба агижрах аргууд олон бий.

1. Витамин С агуулсан хоол хүнс эсвэл гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс төлжүүлэх, арьсны дархлааг сайжруулна. Органик байхыг хүсвэл лимон нимгэн хэрчиж нүүрэндээрээ маск мэт тависан ч болно.

Олон багсны хэрэггүй


Бүсгуй таньд олон багсний шаардлага байхгүйээ. Зөвхөн эдгээр багс байхад хангалтай. Надад маш олон багс байдаг гэхдээ хэрэглэдэг хэд нь цөөхөн. Олон багстай байх нь арчилахад ч хэцүү шүү дээ. Тэгээд ч багснууд хямдхан байдаггүй тул хэрэглэгддэг хэдэн багсаа л авах нь  зүйтээ юм болвуу.
1. Пүүдэрний багс
2. Сүүдэрлэгчний багс
3. Крэм тараагч
4. Уруулны багс
5. Уусгагч багс
6. Өө дарагчний багс
7. Тээньний багс
8. Контрны багс

Эдгээр багснууд байхад л хангалттай. Амжилт!


Үсээ хурдан ургуулах үр дунтэй энгийн аргууд.


Үсээ хурдан ургуулах аргуудыг бүсгүйчүүдтэйгээ хуваалцая гэж бодлоо. Энэхүү арагууд нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой, бидний анзаардаггүй зүйлууд ч байж болно. Та бүхэнд таалагдана гэж найдая!

Зөв Хооллолт

Өдөрийг сайхан өнгөрөөж байна уу охид хөвгүүдээ?

Зун цаг ирж байгаа тул та бүхэндээ зөв хооллолтын талаар мэдээлэл оруулахыг хичээлээ. Удахгүй зун болж бид бүгд нимгэн хувцаслаж хувцасандаа гоё сайхан харагдахыг хүснэ тийм биз дээ? Жин хасасахын тулд хоолны дэглэм барих нь тун чухал гэдэгийг бид бүгд мэднэ. Тэр тусмаа зөв хооллотыг эрхэмлэвэл маш хурдан жин хаяж дасгал хийхэд ч урамтай байх болно. Зөв хооллолтын хамгын чухал хэсэг нь цагын баримжаа юм. Таны бие цагаар ажилладаг машин гэж хэлж болно. Хэт их шатахуун машиндаа нэг зэрэг хийвэл машин чинь хүнд болж хөдөлөхөд хэцүү болдогтой адил биедээ цаг цагаар тохирох хэмжээтэй хоол өгж байх хэрэгтэй. 
Та бүхэндээ энэхүү цагын хувиарыг танилцуулая.



Та бүхэний юу бодож байгааг гадарлаж байна. 2 цаг тутамд идээд турна гэж үү? гэж бодох байна уу? Та маш хөнгөн хоол идэж байх тул хурдан шингэх учир ойр ойрхон идэх шаардлагатай. Хоол чинь шингэх үед өлсөхгүйн тулд та идэж байх хэрэгтэй. Гэдэсээ дүүртэл идвэл ходоод чинь улам сунаж улам л их идэх болно. Тийм учираас та энэ хувиараар эрүүл хооллоод үзээрэй. 3 хоногын дотор бие тань хөнгөрөөд ирэх болно.

Гэхдээ чихэр, шиколад, амттан идмээр үедээ хориж болохгүйээ. Хорих тусам хүсэх болно. Яг амттай зүйл идмээр байгаа үедээ бага зэрэгийг л амс. Хорхойгоо дараад л өнгөр. Түүнээс биш бүгдийг нь бүү ид. За амжилт хүсэе! Асуулт байвал коммэнт эсвэл эмайл ээр асуугаарай!

Улаан Хацарыг Яаж Будах Вэ?


Улаан хацарыг яаж будах вэ?
гэсэн асуултууд цөөнгүй ирсэн билээ. Миний мэдэх арга бол primer хэрэглэх юм. Primer гэдэг нь cream юмуу bb cream эсвэл ямар нэгэн foundation тавихыхаа өмнө турхдэг шингэн билээ.

Primer гэж юу вэ?


    Primer гэж юу вэ? Primer гэдэг нь крэм пүүдэр тавихаасаа өмнө тавидаг бэхжүүлэгч, хамгаалагч юм.