Сэвх, толбыг хэрхэн арилгах вэ?

Сэвх гэж юу байдагыг мэдэх үү? Сэвх гэдэг нь нарны хэт ягаан туяаны хэмжээ арьсанд нэвтэрсэн уламаас үүссэн арьсны хар эсний илүүдэл юм. Ялангуяа Монголын нарны хэт ягаан туяа маш аюултайд тооцогддог. Тийм болохоор харнаас арьсаа хамгаалах нь маш чухал даанч Монголчууд маань нарнаас хамгаалах арга ба бүтээгдэхүүний талаар багахан мэдээлэл авдаг.

Туха;н хүний арьсны өнгөнөөс шалтгаалан, тогтож байгаа сэвхний өнгө өөр өөр. Сэвхнээс хамгаалах ба агижрах аргууд олон бий.

1. Витамин С агуулсан хоол хүнс эсвэл гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс төлжүүлэх, арьсны дархлааг сайжруулна. Органик байхыг хүсвэл лимон нимгэн хэрчиж нүүрэндээрээ маск мэт тависан ч болно.


2. Өргөст хэмх агуулсан тос ба гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэх нь антиоксадантаар арьсаа хооллож байгаатай адил. Өргөст хэм нь таний арьсыг цайруулахад тусална мөн бас толбо сэвхийг цайруулна. 

3. Нарны хамгаалалттай тос, пүүдэр, крэм хэрэглэвэл нарны хэт ягаан туяанаас амархан хамгаална. Тос, крэм, пүүдэрийг нарны хамгаалалттайг мэдхийн тулд SPF гэсэн 3-н үсэгийг хайгаарай. SPF гэсэн үсэгнүүдийн ард тоо байх ёстой, жишээ нь SPF 15, SPF 30, SPF 50, SPF 100 гэх мэт тоотой байдаг. SPF 30 тай бүтээгдэхүүн бол хэвийн хэмжээд тооцогддог. SPF ний хэмжээ хэр их байна тэр чинээгээрээ сайн хамгаална гэсэн үг. Далайн эрэг эсвэл хөдөө явахдаа SPF 50-100 г хэрэглэвэл тохиромжтой. Гэхдээ нарны хамгаалалттай бүтээгдэхүүн нь таныг борлуулахгүй цагаанаар нь байлгана гэсэн үг биш шүү. SPF түрхэвэл нарны хороос хамгаалж жигд борлоно.

За амжилт залуусаа! 

No comments:

Post a Comment