Охидууддаа зориулан Маникур Мягмар Гараг гэсэн буланг нээхээр шийдлээ. Долоо хоног болгоны Мягмар гарагт хумсны будаг болон дэзайны шинэ санаанууд, тохирох хувцаслалтай нь оруулж байхаар боллоо.
Энэ долоо хоногын Маникур Мягмар Гарагтаа OPI брэндийн Liquid Sand Collection-ы нэгэн будагыг туршин үзлээ. Энэ цуглуулагт 10 аад өнгөний сонголт байдаг бөгөөд дэлхий даяаар алдартай билээ. Учир нь энэ будагнууд маань гялгар, гөлгөр биш элс шиг биржгэр байгаатай холбоотой юм. Ихэнх будагнууд гялалздаг байхад энэ будаг маань арзгар мэдрэгддэд бас бүрзгэр харагддаг юм. Тиймээс ч бусдаас сондгойроё, этгээд харагдая гэсэн үед тохиромжтой.
Нэр-Tiffany Case
Liquid sand- Шингэн элс
Өнгөний Тайлбар- Саатай гүн далайн цэнхэр өнгө. Гялгар биш элс шиг мэдрэгдэх болно.
Хэрэглэх заавар- Суурь будаг 1 давхар тавьсаны дараа Tiffany Case будагаа 2 давхарлан тавина. Бэхжүүлэгч тавих шаардлагагүй хатаахад болно. Бэхжүүлэгч тавихад нойтон байхдаа л гялтаганана. Бүрэн хатсаны дараа элс шиг хэлбэртээ буцаад орох болно.
Дотор гэрэлд
Нарны гэрэлд
Сонголт 1-Tiffany case будаг маань цэнхэр болхоор хувцас нь бас бага зэрэгийн цэнхэр туяатай хувцас байвал тохироно. Иймэрхүү энгийн хувцаслалтан дээр хумсны будаг тань маш гоё зохино.

Сонголт 2- Албан ёсны хувцаслалтыг дэгжин болгоё гэвэл Tiffany Case будагаараа өнгө нэмээрэй. Доорх хувцаслалтын өнгө нь тод биш зөөлөн учираас хумсны будаг нь бага зэрэг тод байхад зүгээр. Харин хэт тод өнгийн хувцаслалтан дээр хэрэглэвэл хэт хурц болно. Аливаа нэг нь зөөлөн, нөгөөх нь тод байвал хүн хархад анхаарал тавихад амар болно. Өөрөөр хэлвэл таны хувцаслалт, нүүр будалт бас хумсны будагт аль хэг зүйл нь зөөлөн байж байж тод зүйлүүдийг хархад амархан болно шүү дээ.

Сонголт 3- Улбар шар өнгө нь цэнхэр өнгөний эсрэг өнгө юм. Тийм учираас энэ 2 өнгийг хослуулбал хоёуул хоёуулаа бие биенээсээ ялгаран тод харагддаг гэсэн үг. Туршаад үзээрэй охидоо! Дараа долоо хоногт Маникур Мягмар Гарагаар дахин уулзацгаая!

Шинэ шинжлэх ухаан зохиож бүсгүйчүүд бидэнд сонин содон бүтээгдхүүн бэлэглэж байдаг OPI-д баярлалаа.
No comments:
Post a Comment